|

“ТВ-10” телевизийн нэр, логоны маргаан эцэслэн шийдэгдлээ

bayaraa 2015/01/16 3054 208

“ТВ-10” телевизийн нэр, логоны маргаан эцэслэн шийдэгдлээ Эрдэнэт хотод өнгөрсөн жилийн турш "ТВ-10” нэртэй хоёр телевиз ажиллаж үзэгчдийг төөрөгдүүлж тэр байтугай бизнес эрхлэгчдийг төөрөгдүүлж байсан. Тэр бүү хэл иргэдийн дунд "Холбоон дээр байдаг нь С.Шаравдоржийн телевиз, холбооноос өөр газарт байрладаг нь телевизор засварчин Н.Баярсайханы телевиз” хэмээн шуугидаг болсон. Ийнхүү нэг нэр, ижил логотой хоёр телевиз Эрдэнэтэд ажиллаж зах кзээлээ булаалдан үзэгчдийг төөрөгдүүлж байсан явдал өнөөдрөөс эхлэн эцэслэн шийдэгджээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч А.Сарангэрэлийн шийдвэр гарчээ. Уг шийдвэрт "Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 16-гийн 1.т заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь ханган, хууль бус захиргааны акт болох Оюуны өмчийн газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 139 дүгээр тушаалын хавсралтын 2-т Фило ХХК-ийн эзэмшигчийн бүртгэлтэй бүртгэлийг Н.Баярсайханы нэр, хаягт бүртгэсэн 2 дахь хэсгийг хүчингүй болгосугай. Хууль бус бүртгэлийг үндэслэж олгосон барааны тэмдгийн гэрчилгээнд оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгож, гэрчилгээг шинэчлэн гаргаж Фило ХХК-д олгохыг Оюуны өмчийн газарт даалгасугай” гэсэн захирамж гарчээ. Ийнхүү Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамж гарснаар "ТВ-10” телевизийн нэр, логоны маргаан эцэслэн шийдэгдсэн байна. Энэ тухай мэдээллийг өнөөдөр "ТВ-10” телевизийн гүйцэтгэх захирал Д.Мөнхжаргал, тус телевизийн ерөнхий редактор Р.Ханджав нар хийсэн юм.

"ТВ-10” телевизийн уран бүтээлч хамт олны зүгээс байгууллагын нэр, логог хууль бусаар ашиглан телевиз байгуулсан иргэн Н.Баярсайханы хувьд үзэгчдийг төөрөгдүүлж олон жилийн биенесийн түнш, хамтрагчдыг нь хүртэл хүнд байдалд оруулж байсан увайгүй үйлдлийн өмнөөс үзэгчдээсээ уучлалт гуйж буйгаа албан ёсоор илэрхийлсэн. Энэ хугацаанд үзэгчдийг талцуулсан, төөрөгдүүлсэн, бизнесийн түншүүдийг нь хууран мэхэлсний улмаас учирсан хохирлыг иргэн Н.Баярсайхан төдийгүй Оюуны өмчийн газраас нэхэмжлэх эрхтэй болсныг албан ёсоор мэдэгдсэн юм. "ТВ-10” телевизийн нэр, логог хууль бусаар авч ашигласан иргэн Н.Баярсайханы хувьд Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн шийдвэрт давж заалдаагүй гэнэ. Өнөөдрөөс эхлэн "Фило” ХХК-ийн нэр дээр байдаг "ТВ-10” телевиз, /өөрөөр хэлбэл Завханы Шаравдоржийн/ телевизийн лого тойрсон асуудал шүүгчийн шийдвэрийн дагуу эцэслэн шийдэгдсэнээр иргэдийн толгойны эргээ гарах юм. Иргэн Н.Баярсайхан энэ хугацаанд зөвхөн өөрийн байранд үйл ажиллагаа явуулах үүрэгтэй "Бизнес суваг”, эфирийн телевизийн суваг байгуулсан байна. Эфирийн телевиздээ хууль бусаар "ТВ-10” нэр түүний логог ашигласан аж.

2015-1-14-1

2015-1-14-2

эх сурвалж: erdenetnews.mn

 

 

 
 

Санал болгох

Сэтгэгдэл

top