|

720 өрх сайжруулсан зуух авчээ

magnai 2015/11/03 1739 234

720 өрх сайжруулсан зуух авчээ

Энэ жил гэр хорооллын айлуудад сайжруулсан зуух олгоход 200 сая төгрөг зарцуулахаар болсон. Энэ оны хувьд иргэд өөрсдөө зуухаа сонгон авах боломжтой. Үүний хүрээнд дөрвөн ААН-ийн 9 төрлийн зуухнаас иргэд сонголтоо хийж үнийн дүнгийн 70 хувийг нь төрөөс санхүүжүүлж байгаа юм.

Манай аймагт сайжруулсан зуух борлуулах ажлыг "Роял Өүшн”, "Их тэнгэрийн хүч”, "Сэлэнгэ констракшн”, "БМТ Бумбат” гэсэн дөрвөн ААН хийж байна. Энэ жил 1000 орчим өрхөд сайжруулсан зуух олгохоор төлөвлөсөн.

Одоогоор дээрх 4 ААН нь нийтдээ 720 ширхэг зуухыг иргэдэд борлуулаад байна. Энэ онд иргэдэд олгож буй сайжруулсан 9 төрлийн зуух нь 280-450 мянган төгрөгийн үнэтэй. Үүний 70 хувийг төрөөс олгох юм.

Сайжруулсан зуухыг иргэдэд танилцуулах үзэсгэлэн худалдааг 10-р сарын 17, 18-ы өдрүүдэд зохион байгуулсан. Харин шинээр сайжруулсан зуух авах хүсэлтэй иргэд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хандаж мэдээлэл авах боломжтой.
 
erdenetinfo.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top