|

"ЭйрАзи"-ийн онгоц нисэх зөвшөөрөлгүй байсан

bayaraa 2015/01/06 5471 564
 "ЭйрАзи"-ийн онгоц нисэх зөвшөөрөлгүй байсан МОСКВА. /Sputnik/. Индонезийн Сурабая хотоос Сингапур чиглэлд ниссэн, "ЭйрАзи” агаарын тээврийн компанийн нисэх онгоц ес хоногийн өмнө Жава тэнгист сүйрсэн бөгөөд тухайн өдөр уг нисэх онгоц Индонезийн Тээврийн яамнаас нисэх зөвшөөрөл аваагүй гэж тус яам мэдэгджээ.

"Нисэх зөвшөөрөл олгоогүй байхад ниссэн учраас энэ бол зөрчил болохыг тодорхой харуулж байна" гэж Тээврийн яамны агаарын тээвэр хариуцсан ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Жоко Муржатможо мэдэгдсэнийг "Detik.com” агентлаг мэдээлэв.

"ЭйрАзи” агаарын тээврийн компанийн Индонезийн Сурабая хотоос Сингапур чиглэлийн нислэгийг зөвхөн даваа, мягмар, пүрэв, бямба гарагт хийхийг зөвшөөрсөн байна. Гэвч өнгөрсөн гурван сарын хугацаанд лхагва, баасан, ням /осол болсон өдөр/ гарагт нислэг үйлдэж байжээ.

Хамгийн гол нь, онгоц Сурабая эсвэл Сингапурын аль алинаас нь нислэгийн нэг удаагийн зөвшөөрөл авч болох байсан.

Муржатможогийн мэдэгдсэнээр, нислэг хийх зөвшөөрөл хэн олгосныг Тээврийн яам мөрдөн шалгаж байна.

Нислэг эхлэхээс өмнө цаг агаарын байдалтай танилцаагүй гэж Тээврийн сайд 12 дугаар сарын 28-нд сүйрсэн нисэх онгоцны нисгэгчийг буруушаасныг "Detik.com” өмнө нь мэдээлж байжээ.

Montsam агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

top