Өнгөрөгч
2014 он Баян-Өндөр сумын хувьд гэр хорооллын гэрэлтүүлэг, авто замын
шинэчлэл, олон нийтийн оролцоотой бүтээн байгуулалтын ажил зэрэг маш
олон ажлуудыг төлөвлөн хийж гүйцэтгэсэн их бүтээн байгуулалтын жил
байсан. Харин 2015 онд дээрх ажлуудыг үргэлжлүүлэн чанаржуулах, мөн
хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх зорилгоор 2015 оныг чанарын жил
болгон зарлаад байна. Энэ ажлын хүрээнд төрийн захиргааны чанарын
удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүлжээ.
Чанарын удирдлагын тогтолцооны ISO-9001 олон улсын стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт ажилтнуудынхаа дунд 9 үзүүлэлт бүхий үнэлгээгээр ажлаа дүгнэж байгаа аж.
Энэхүү
дотоод үнэлгээний дүнд үндэслэн тухайн байгууллагын дотоод тогтолцоо,
болон цаашид вун дээр анхаарах ёстой юэ зэргийг тодорхойлох юм байна.
мөн Чанарын удирдлагын тогтолцооны ISO-9001 стандартыг хэрэгжүүлэхийн
тулд байгууллагын албан хаагчдыг сургах ажлууд нэлээд зохион
байгуулагдахаар төлөвлөгджээ. Тодруулбал сургалтын үр дүнд албан хаагчид
төрийн үйлчилгээг иргэдэд чанартай, стандартын дагуу үзүүлэх чиглэлээр
суралцах аж. Чанарын удирдлагын тогтолцооны ISO-9001 стандартыг
хэрэгжүүлэх ажлыг 2015 онд бэлтгэл үе, боловсруулах үе, нэвтрүүлж
хэрэгжүүлэх үе, баталгаажуулах үе гэсэн 4 үе шаттайгаар зохион
байгуулахаар төлөвлөжээ.
эх сурвалж: Erdenetinfo.mn