|

Эрдэнэтийн баг тамирчид мөнгөн медаль хүртлээ

namuunaa 2015/10/26 2040 222

 Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ноос санаачлан сагсан бөмбөгийн "TLG13” ТББ-ын 10 жилийн ойн нэрэмжит 21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний цомын "А" зэрэглэлийн тэмцээнийг Спортын төв ордонд таван өдрийн турш зохион байгуулж, өчигдөр(X.23) өндөрлөлөө. Анх удаа болсон тус тэмцээнд 15 аймгийн баг оролцсоноос Дархан-Уул аймгийн баг алтан медаль хүртэж, цомын эзнээр тодорсон бол Орхон, Сүхбаатар аймгийн багууд мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

Тэмцээний шилдгийн шилдэг тоглогчоор Дархан-Уул аймгийн тамирчин Г.Ихбаяр, шилдэг дасгалжуулагчаар ОУХМ Д.Гүржав /Дархан/ нар тодорлоо.

Тэмцээний дүн:

Алтан медаль: Дархан - Орхон - 87:73

Хүрэл медаль: Сүхбаатар - Төв 72:65


Хагас шигшээ:

Орхон - Сүхбаатар 72:63

Дархан-Уул - Төв 97:87 (нэмэлт цагт)

Хасагдах шатны шөвгийн наймд:

Орхон аймаг -Увс аймаг 83:61

Сүхбаатар аймаг – Хөвсгөл аймаг 91:85 (нэмэлт цагт)

Төв аймаг – Архангай аймаг – 65:57

Өмнөговь аймаг – Дархан-Уул аймаг – 67:71

Санал болгох

Сэтгэгдэл

top