|

Пакистан улс Save the Children байгууллагыг хаажээ

namuunaa 2015/06/16 203899 21251

  Пакистаны засгийн газар тус улсад үйл ажиллагаа явуулж буй Save the Children байгууллагыг хаах шийдвэр гаргасны улмаас одоог хүртэл хаалттай хэвээр байна.

 

 

 

"Манай байгууллагын албан газар битүүмжлэгдсэн хэвээр байна” хэмээн тус байгууллагын төлөөлөгч BBC агентлагт ярьжээ. Пакистаны Исламабад хотод байрлах уг байгууллагын төв байгууллагыг Пүрэв гаригт цагдаагийн ажилтнууд албан ёсны мэдэгдэл, шалтгаангүйгээр хаасан аж. Харин урьд өмнө Save the Children байгууллагын ажилтнуудыг төрийн эсрэг үйл ажиллагаанд холбоотой хэмээн буруутгаж, баривчилж байсан билээ. Пакистан улс тус тусламжийн байгууллагыг Осама Бин Ладенийг мөрдсөн Тагнуулын төв газрын ашиглаж байсан хуурамч вакциний хөтөлбөртэй холбоотой хэмээн үзсэн байна.

 

 

 

 

 

 

Харин Save the Children байгууллагын зүгээс Тагнуулын төв газар болон төслийг хэрэгжүүлсэн Пакистаны эмч Шакил Афридитай ямар ч холбоогүй хэмээн мэдэгдсээр байгаа аж.

Санал болгох

Сэтгэгдэл

top