|

Ганга мөрнөөс 100 гаруй хүний цогцос олджээ

bayaraa 2015/01/16 12010 259

Ганга мөрнөөс 100 гаруй хүний цогцос олджээ Энэтхэгийн Ганга мөрнөөс 104 хүний цогцос олдсон байна. Эдгээр цогцос Уттар Прадеш мужийн Уннао дүүргийн орчмоос олдсон бөгөөд голын эрэг дагуу нохой, тас шувуу олноор цугларч эхлэхэд орон нутгийн оршин суугчид анзаарсан байна.

Эрх баригчид албаны хүмүүст хэргийг тодруулж, мөрдөн шалгах үүрэг өгсөн байна. Гэхдээ нас барсан хүмүүсийн ар гэр талийгаачийг оршуулах болон чандарлах санхүүгийн боломжгүйн улмаас голд хаях тохиолдол олон гардаг гэнэ. Энэтхэгчүүд Ганга мөрнийг ариун гэж үздэг учир ийнхүү нас барсан хүмүүсийн цогцсыг хаядаг байна.

 2500 километр үргэлжлэх Ганга мөрөнд сүүлийн жилүүдэд бохирын ус, үйлдвэрийн хог хаягдлыг хаях болсны улмаас ихээр бохирдож байгаа юм. Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн жил сонгуульд ялалт байгуулсныхаа дараа Ганга мөрний бохирдлыг арилгаж, цэвэрлэнэ гэсэн амлалт өгч байжээ.

 Өнгөрсөн жилүүдэд олон тэрбум ам.долларын хөрөнгө гаргаж мөрний усыг цэвэрлэх ажлыг эхлүүлсэн ч төдийлөн амжилттай болж чадаагүй юм. Ганга мөрний дагуу амьдардаг 400 сая хүн уг мөрнөөс ундаалдаг бөгөөд мөрний ус ийнхүү нэмж бохирдсоор байвал хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учрах эрсдэлтэй болоод байна.

эх сурвалж:Eagle.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top