|

Сергей Лавров энгийн хувцастай айлчилж Монголчуудыг дорд үзлээ

saikhnaa 2016/04/14 12894 3802

Сергей Лавров энгийн хувцастай айлчилж Монголчуудыг дорд үзлээ

 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсын удирдлагуудтай хоёр талын стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэхээр манай улсад албан ёсоор айлчлаад байна. Өнөөдөр Улаанбатар хотод хүрэлцэн ирсэн С.Лавров онгоцноос буухдаа энгийн хувцас буюу жинсэн өмдтэй бууж Монголчуудыг үл тоож, дорд үзсэн мэт ойлголтыг төрүүллээ. Уг нь тухайн улсын төрийн өндөр албан тушаалтан альваа улсад айлчлал хийхдээ айлчлан очиж буй улс, ард түмнийг нь хүндэтгэж албан хувцастай байх ёстой. Гэтэл Гадаад хэргийн сайд хүн зугаалж яваа жуулчин шиг жинсэн өмд өмсөж манай улсад айлчилсан нь Монголын нэр хүнд гадаад хэр хэмжээнд байгааг илэрхийлэх шиг боллоо.

Түүнчлэн С.Лавровын энэхүү цэнхэр жинс өмд нь Монголчуудыг доромжлоод зогсохгүй хоёр улсын гадаад харилцааг үл тоосон доромжлол боллоо хэмээн хүмүүс хэлж байгаа юм. Ямартай ч төрийн өндөр албан тушаалтан айлчлал хийхдээ гэртээ өмсдөг жинсэн өмдтэй онгоцноос бууж байсан тохиолдол гарч байгаагүй аж. Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын айлчлалын энэхүү үйлдэл нь хамгийн сонин гэж болохоор үзэгдэл болж байгаа бөгөөд манай улсын 70 жил дээрэлхсэн Орос ах нар зангаа тавиагүй бололтой. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Монголд айлчилсныхаа дараа Япон улсыг зорих юм. "Наран” улсад айлчлах түүнийг мөн онгоцноос буухдаа цэнхэр жистэйгээ зочлох нь уу гэдэг нь сонин.

Ямартай ч хэл ам, дуулиантайхан айлчилж буй Оросын Гадаад бодлогын байгууллагын тэргүүн тэрээр Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй өмнө нь өндөр дээд түвшинд хэлэлцэн тохиролцсон гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд харилцааны цаашдын хөгжлийн байдал, хэтийн төлвийг хэлэлцэх аж.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзаж, нийгэм-улс төр, шинжлэх ухааны төлөөлөгчдөд хандаж үг хэлэхээр төлөвлөжээ.

Гадаад харилцааны мэргэжлийн хүмүүсээс "Яагаад Оросын Гадаад Хэргийн сайд жинстэй буув” гэдгийг асууя?

2059

20562057

Fact.mn У.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл

top