|

“ЭРДЭНЭТ ХИВС” ХХК Дэлхийд танигдах монгол хивсийг урлаж байна

tonshuul 2014/12/29 16559 5112
“ЭРДЭНЭТ ХИВС” ХХК Дэлхийд танигдах монгол хивсийг урлаж байна

"Эрдэнэт Хивс” ХХК нь дэлхийд 5 м өргөнтэй зохион бүтээгдсэн хамгийн анхны UCI-03 маркийн энэ нэхэх машиныг суурилуулж ашиглалтанд оруулснаар "ATTILA” брэндийн шинэ нэр төрлийн хивсийг үйлдвэрлэж эхэллээ. 

"Эрдэнэт Хивс" ХХК нь жил бүр өсөн нэмэгдэж байгаа хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд  үндэслэн өөрийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн илүү өндөр нягттай, чанартай, төрөл бүрийн технологитой, шинэ нэр төрлийн хивсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориогоор Бельги Улсын Ван Де Вилл фирмийн UCI-03 маркийн нэхэх машин нь 5 м өргөнтэй, 1м2-д 1,0-1,2 сая үслэг гогцоотой, өндөр нягттай, дээд зэргийн чанартай хивсийг үйлдвэрлэдэг бөгөөд хамгийн сүүлийн үеийн электроник болон технологийн шийдэлтэй, задгай, гогцоо, хавтгай 3-н нэхээсний төрлийг нэг хивсэн дээр зэрэг гаргаж нэхдэг, компьютерийн удирдлагатай өндөр хүчин чадалтай нэхэх машин юм. "Эрдэнэт Хивс” ХХК нь дэлхийд 5 м өргөнтэй зохион бүтээгдсэн хамгийн анхы UCI-03 маркийн энэ нэхэх машиныг суурилуулж ашиглалтанд оруулснаар "ATTILA” брэндийн шинэ нэр төрлийн хивсийг үйлдвэрлэж эхэллээ. 

Манай хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн өндөр нягтралтай, өвөрмөц технологитой, дээд зэргийн чанартай олон улсын стандарт шаардлагыг хангасан хивсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэснээр дэлхийн зах зээлд экспортлож, олон улсын зах зээлд  өргөн байр сууриа нэмэгдүүлэх боломж нээгдэж, экспортын хэмжээ нэмэгдэнэ. Экспортын боруулалтын орлого нэмэгдэснээр Монгол Услын төсөвт оруулах хөрөнгийн хэмжээ, вальютын нөөц өсөх юм. "Эрдэнэт Хивс" ХХК нь Дэлхийд танигдах монгол хивсийг бид урла гэсэн уриан доор "ATTILA" брэндийн зах зээлд нэвтрүүлж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top