|

З.Энхболд даргын хууль бус үйлдлийг М.Наранбаатар илчлэв

bayaraa 2015/01/06 4899 519

З.Энхболд даргын хууль бус үйлдлийг М.Наранбаатар илчлэв МҮОНРТ бол аливаа нам эвслээс хараат бус, ард түмэнд бодит үнэний дуу хоолой байх учиртай цор ганц байгууллага гэсэн тодотголыг зүүж ирсэн.

Гэхдээ үнэн хэрэгтээ улсаас санхүүжилтээ гаргуулдаг юм хойно аль нам төр барина тухайн жилийнхээ салхины чиг хандлагыг дагахаас өөр арга байхгүй шүү дээ гэх ний нуугүй яриа ч сэмхэн чих дэлсэх нь бий. Гэхдээ өдийг хүртэл хоолгүй хонож үзээгүй улсын тодотголтой ганц телевиз сүүлийн хэдхэн сарын дотор бүхлээрээ ганхаж, хэвлэлээр энэ талаар бишгүй шуугив. Ингэхдээ ихэнх хэвлэлээр МҮОНРТ-ийг далайн шуурганд өртсөн сэлүүргүй завьтай зүйрлэж, хөлөг онгоцны ахмадыг архичин, луйварчин, ялтан мэтээр бичицгээж байлаа. Харин хөлөг онгоц болоод ахмадыг унагах гээд байгаа далайн хар мангас, хүчит шуурга нь хэн байв гэдгийг хэн нэгэн нь бичиж байсангүй.

Тэгвэл одооноос үзэгчдийн өмнө хөлөг онгоцон дээрх тулаанд хэн хэн оролцож байсан нь тодорхой болж байна. МҮОНРТ-руу дайрах эхний цохилт ард түмний нүдэн дээр, бүр төрийн ордны даргын индэр дээрээс эхэлснийг бид санаж байгаа. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн  Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийг хэлэлцэх үеэр, УИХ-ын дарга З.Энхболд "Зуун хүний хийдэг ажлыг 700 хүн хийж байна, архидалт хэрээс хэтэрсэн, хулгайн кино гаргахаа болих хэрэгтэй” гэсэн утга бүхий үгийг тэдэнд хандаж хэлсэн нь МҮОНРТ-ийнхэний дургүйцлийг хүргээд авсан билээ.

МҮОНРТ-ийнхэн энэ үгийг эсэргүүцэж 700 хүнийг архичин гэлээ, бид хулгайн кино гаргадаггүй, арилжааны телевизүүдийн хийж чаддаггүй сайн нэвтрүүлгүүдийг бид л хийж байна. УИХ-ын дарга З.Энхболд энэ үгнийхээ төлөө биднээс уучлал гуйх ёстой хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байлаа.

Тэдний энэ шаардлагын хариуд УИХ-ын дарга З.Энхболд "Тэнд ажиллаж байгаа хүмүүсийг биш, архидалт аймшигтай байгааг Б.Наранбаатар тэргүүтэй тойрон хүрээлэгчдэд хамааруулж хэлсэн. Асуудлыг буруу ойлгосон бол уран бүтээлчдээс уучлалт гуйж байна. Би хэлсэн үгнийхээ төлөө МҮОНТ-ийн удирдлага болон тойрон хүрээлэгчдээс уучлалт гуйхгүй” гэв.

М.Наранбаатар ч хариуд нь хэвлэлийн хурал зарлаж, мэдэгдэл гаргасан юм. Тэрээр "УИХ-ын дарга З.Энхболд, 700  хүнийг архичин гээгүй М.Наранбаатарыг тойрон хүрээлэгчдээс уучлал  гуйхгүй гэсэн. З.Энхболдыг үүнийх нь төлөө  шүүхэд өгнө.  УИХ даргын хэлсэн үгнээс "Надаас бусад нь архичин, хэн ч биш гэсэн хандлага ажиглагдсан. Монголын ард түмнийг доромжилж  байна гэхээр харагдсан.  З.Энхболд олон газар ажилласан, хөрөнгө мөнгө ихтэй хүн байх. Тэрбум төгрөг нэхэмжилж байна. Тэрбум төгрөгийг хувьдаа биш МҮОНРТ-ийн хамт олны сайн сайхны төлөө зарцуулна” гэсэн юм. Эцэст нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, М.Наранбаатарыг огцрууллаа.

М.Наранбаатар суудлаасаа буухдаа дуугүй өнгөрсөнгүй, ярилцлага өгч, УИХ-ын дарга З.Энхболдын талаар хэвлэлд ярилцлага өгчээ. М.Наранбаатар ярилцлагадаа " Уг нь төв халхынхан их тохитой  хүмүүс шүү дээ. Надад бол ямар нэг асуудал байхгүй. Харин төрийн хүний ёс  зүй, буурь суурьтай чанар тэр хүнд байхгүй гэдгийг л харуулсан.  Халагдсан хүндээ яасан ч их  хайртай юм. Энэ байгууллагыг өөрийнхөө зорилгод ашиглах ямар их тачаадсан хүсэлтэй юм. Тэр хүслийг нь би биелүүлдэггүй. Өөрийнх нь өмч биш гэдгийг л хэлсний  л үр дүн энэ. Түүнээс бидэнд өс хонзон, үйл  ойлголцол байхгүй.

Өмнө нь олон удаа уулзаж, гайгүй харилцаатай явсан үе бий. Ёс зүйгүй зүйл 2008 оны гуравдугаар сараас эхэлсэн. Тухайн үед З.Энхболд тэргүүтэй АН-ын 4 нэр дэвшигч "Эвтэй дөрөв” гэдэг сурталчилгаа явуулсан. Ингээд нэг өдөр надруу  залгаад "Сэвтэй дөрөв” Өвөрхангайд гэж МАН-аас   нэр дэвшигчдийг хэлнэ гэсэн. Ингээд "Энэ арай болохгүй. Би сонгуулийн  маргааш ард түмний царайг яаж харах юм” гэсэн. Эндээс л бид хоёрын маргаан эхэлсэн. 2011 оны есдүгээр сараас төрийн телевизээс төрсөн тэрбумтан гэх нэр зүүж эхэлсэн. Тэр болтол би нэр  цэвэр явсан хүн. Би ч сүүлдээ залхсан. 2012 оны  эхэнд би сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ өөрөө зарлаж байж   чимээгүй болсон шүү дээ. Би Өвөрхангайн Арвайхээрийн шороон дээр гэртээ төрсөн хүн. Намайг бүр 2008 онд хүртэл УИХ-д нэр дэвших гэж байна гэж шуугиж л байсан. Би өөрөө  бодоогүй байхад ийм хардлагууд явж л байдаг" гэжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top