|

Дэлхийн бусад орнууд хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ

saikhnaa 2016/06/01 202523 30747

Анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" болгох уриалга гаргасан. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн юм.

Дэлхийн 111 оронд энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг хэдий ч зарим улс орнууд нь өөрсдийн онцлогоосоо шалтгаалаад өөр өөр өдөр тэмдэглэдэг аж. Харин Албани, Армен, Азарбайжан, Ангол, Австрали, Болгар, Белорус, Бенин, Босни Герцоговин, Куба, Чех, Эквадор, Истони, Жеоржия, Казакстан, Киргистан, Латви, Литва, Лаос, Молдав, Тажикстан, Түркместан, Украйн, Узбекстан,Камбож, Вьетнам, Хорват, Словак, Этиоп, Герман, Македон, Монтенегр, Мозамбек, Польш, Румин, Серб, Словян, Танзани, Жмен, Португаль, Гвений Бусау, Масао, Ийст-Тимор, ОХУ, БНХАУ, Монгол зэрэг улс оронд хүүхдийн баярыг өнөөдөр тэмдэглэдэг байна.

ЭНЭТХЭГ УЛСАД Хүүхдийн баярыг жил бүрийн 11-р сарын 14-нд тэмдэглэдэг ба энэ өдрийг сонгосны учир нь Энэтхэгийн ерөнхий сайд асан Jawaharlal Nehru-ийн төрсөн өдөр юм. Тэрээр хүүхдийн сайн сайхны төлөө анхаарлаа хандуулж хүүхэд рүү чиглэсэн олон ажлыг зохион байгуулж ард түмнийхээ талархлыг хүлээсэн хүн юм. Энэ өдөр түүний хөшөөнд хүүхдүүд цэцэг өргөдөг байна.

 Мөн сургууль, цэцэрлэг болон бусад байгууллагууд энэ өдөр хүүхдэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Ихэнх сургуулиудад соёлын тухай хичээл орж багш нар нь шавь нартаа зориулан дуулж бүжиглэн спорт, урлагийн арга хэмжээг зохион байгуулж өгдөг. Энэтхэгийн Засгийн Газраас нь хүүхдийн кино наадмыг зохион байгуулдаг байна.

 АВСТРАЛИД Хүүхдийн баярыг аравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн ням гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Үүний өмнөх 7 хоногийн туршид "Хүүхдийн арчилгаа" долоо хоногийг зохион байгуулдаг байна. Энэ үеэр хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулдаг ажээ. 

ЯПОН УЛСАД Хүүхдийн баярыг 1948 оноос хойш тэмдэглэж ирсэн ба "kodomo no hi" гэж нэрлэдэг. Энэхүү өдөр нь 8-р зууны тэртээх уламжлалаас эхтэй ба жилд 2 удаа тэмдэглэн өнгөрүүлдэг. 5-р сарын 3-ны өдөр охидууд, 5-р сарын 5-нд хөвгүүдийн өдөр гэдэг байна.

 Охидуудын өдрөөр "Хүүхэлдэйн фестиваль" болдог ба Японы айл өрхүүд гэрээ "Heian Period" нэртэй хүүхэлдэйгээр чимэглэн "Amazake нэртэй" үндэснийхээ ундааг уудаг байна. Харин хөвгүүдийн өдрөөр туузаар чимэглэсэн гоёмсог загасны хэлбэртэй дүрс хийсгэдэг.

 МЕКСИК УЛСАД Хүүхдийн баярыг 1925 оноос эхлэн 4-р сарын 30-нд тэмдэглэдэг ба "El Día Del Niño" хэмээн нэрлэдэг байна. Энэ өдөр багш нар нь сурагчиддаа зориулсан тоглоом, урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг ба хүүхдүүд өөрсдийн дуртай хоолоо анги дээрээ авчран бусадтайгаа хуваалцдаг иддэг. 

Харин манай улсад Хүүхдийн баярыг "Олон улсын хүүхдийн эрхийн өдөр" гэдэг бөгөөд манай орон 64 дахь жилдээ энэхүү баярыг тэмдэглэх гэж байна. 1952 оноос эхлэн 6-р сарын 1-ний өдрийг Хүүхдийн баяр болгон тэмдэглэж ирсэн юм.

Т.Гэрэл

 

Санал болгох

Сэтгэгдэл

top