сурвалжилж байгаа билээ. Уг асуудалтай холбогдуулан АТГ-аас Н.Энхбаяраас тодруулга авах гэдэг ч Н.Энхбаяр БНСУ-ыг зорьсон учраас тодруулга авч чаддаггүй байсаар...
Н.Энхбаяр нь 2012 онд авлигын хэргээр ял сонссон ч 2013 онд суллагдаж, суллагдсан даруйдаа эмчилгээ хийлгэнэ хэмээн БНСУ-ыг зорьсон. Түүнийг энэ хугацаанд АТГ-аас хэд хэдэн удаа дуудсан боловч эмчилгээ хийлгэж байгаа гэх нэрийдлээр очиж тодруулга, мэдүүлэг өгч байгаагүй аж. Саяхан төрсөн дүү Б.Энхтуяа, туслах Б.Хуяг нарын асуудлаар тодруулга авах гэсэн боловч Н.Энхбаяр ХБНГУ руу оргон зайлсан байж болзошгүй гэх эх сурвалжийн мэдээлэл гарлаа.
Н.Энхбаярын хувьд хуулийн байгууллагатай холбоотой хэрэгтэй байсан учраас хил гаалиар орж гарах нь хориотой байсан байж болзошгүй юм байна. Харин эмчилгээ хийлгэж байсан учраас БНСУ руу нэвтэрч байсан бололтой.
МАХН-ын дарга Н.Энхбаяр ХБНГУ-ыг зорихдоо цахим паспорт олгогдоогүй байхад өөр нэрээр хил давсан нь ноцтой хууль зөрчсөн хэрэг болох юм. Учир нь Н.Энхбаяр хуулийн байгууллагад МАХН-ын байрны асуудлаар шалгагдаж байсан, Интерполын асуудлаар тодруулга мэдүүлэг өгөх зэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байсан учраа түүнд цахим паспорт олгогддоггүй байжээ. Юутай ч энэ мэдээллийг албаны эх сурвалжууд баталвал дэлхийн нийтийн анхаарлыг татахуйц дуулиан дэгдэх нь. Учир нь МУ-ын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр хуурамч нэрээр, хуурамч паспортоор хил нэвтэрсэн байж болзошгүй юм байна.
www.bolod.mn