|

Чингис хааныг монгол хүн болохыг баталжээ

tonshuul 2015/07/10 1237 0

Чингис хааныг монгол хүн болохыг баталжээ

 

Бурхан Халдун уулыг дэлхийн соёлын өвд бүртгүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 203 тоот зарлиг 2010 оны есдүгээр сарын 20-нд гарч байсан бол энэ ажлын дүнд Чингис хааныг Монголын хаан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
 
Уг зарлигт "... Чингис хааны намтар түүхтэй холбоотой түүх, соёлын өвийг судалж тогтоох, хадгалж хамгаалах, дэлхий дахинаа сурталчлан алдаршуулах зорилгоор өргөн хүрээтэй, үр дүнтэй ажил зохион байгуулахыг төрийн болон ТББ, шинжлэх ухаан, түүх соёлын зүтгэлтнүүд, нийт ард иргэдэд уриалсугай” гэжээ.
 
Энэхүү зарлиг гарснаас хойш Чингис хааныг өөрийн болгох гэсэн өрсөлдөөн ойролцоох орнуудад хүчтэй өрнөсөн ч манай төр засгийнхны судалгаа  баримт материал, санал санаачилгуудын нөлөөгөөр их хааныг монгол хүн гэдгийг төрсөн нутаг Бурхан Халдунаар нь давхар нотуулж чадсан гэнэ.

Зууны мэдээ
М.Цэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

top