Хүмүүс аажмаар мулгуу болж байгаа талаар Норвегийн эрдэмтэд мэдээлсэн бөгөөд тэдний судалгаа шинжлэх ухааны хэд хэдэн хэвлэлүүдэд нийтлэгдсэн талаар mk.ru мэдээллээ.
Тэд судалгаандаа 1979-2009 оны хооронд армид алба хаасан норвегчуудыг хамруулан тэднээс оюун ухааны тест авсан байна. Нийтдээ 730 мянга гаруй тест цугласан бөгөөд нийт дүнг харахад ердөө нэг үеийн дараа л хүмүүсийн оюун ухааны түвшин 7 пунктээр буурсан гэдэг нь тодорхой болжээ.
Гэхдээ тэдний энэ бодолтой санаа нийлэхгүй байгаа шинжээчид ч цөөнгүй байна. Цөөн хүмүүсээс түүврийн аргаар судалгаа хийн дүгнэлт гаргаад түүнийгээ бүх дэлхийн хүн амд "нялзаах” нь зохимжгүй гэж эсэргүүцэгчид үзэж байгаа юм.
Хэдий эсэргүүцэж байгаа хүн олон ч оюун ухааны түвшин нийтээрээ буурч байгаа тухай үзэл санаа шинэлэг зүйл биш юм. Соёл иргэншил шинэ мэдлэгүүдийг хуримтлуулсан хэвээр байгаа ч бүх хүнд энэ нь хамааралгүй гэж үзэх эрдэмтэд олон.
Түүнчлэн бүх нийтээр компьютер хэрэглэх болсон нь багагүй сөрөг нөлөө үзүүлсэн гэдгийг Норвегийн эрдэмтэд төдийгүй бусад орны эрдэмтэд ч онцолдог юм.
Өөр нэгэн судалгаагаар, 10 жил тутамд хүн төрөлхтний IQ үзүүлэлт 1.23 оноогоор буурсан гэдэг нь тогтоогдсон байна. Ингээд 150 жилийн дотор нийтдээ 14 оноогоор буурсан бөгөөд энэ байдал үргэлжилвэл хүмүүс шимпанзегийн түвшинд очно гэж эрдэмтэд онцолжээ.
Г.Бямбасүрэн
Shuud.mn

Орчин үеийн хүмүүс оюун ухааны үзүүлэлтээрээ кроманьон хүмүүсийг ч гүйцэхгүй гэсэн үзэл шинжлэх ухааны хүрээнд байдаг аж. Учир нь XXI зуунд хүмүүс өдөр тутам амьд үлдэхийн төлөө тэмцэх шаардлагагүй болсон нь байгалийн шалгарал дахь хувьслын үүргийг эрс сулруулсан гэж эрдэмтэд үздэг байна.
Түүнчлэн бүх нийтээр компьютер хэрэглэх болсон нь багагүй сөрөг нөлөө үзүүлсэн гэдгийг Норвегийн эрдэмтэд төдийгүй бусад орны эрдэмтэд ч онцолдог юм.
Тэдний ийн дүгнэх болсон олон шалтгаан бий. Тухайлбал Британийн судлаачид 19 дүгээр зууны Викторианы эриний хүмүүсийн боловсролын түвшинтэй өнөөгийн байдлыг харьцуулан судлахад тухайн үед хүмүүс илүү хөгжингүй, бүтээлч байсан гэдэг нь тогтоогджээ.