|

ОРХОН: Түрээсийн орон сууцанд 315 айлыг хамруулна

zulaa 2019/09/17 793 0

 

ОРХОН: Түрээсийн орон сууцанд 315 айлыг хамруулна

 

Орхон аймагт баригдаж буй 315 айлын түрээсийн орон сууцны барилгын ажил 90 гаруй хувийн явцтай байна. Одоогоор дотоод заслын ажил хийгдэж байгаа гэж гүйцэтгэгч "Очир Ундраа” ХХК-иас мэдээллээ. Орхон аймгийн ЗДТГ-аас Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар, 2019 оны 138 дугаар тогтоолоор батлагдсан "Түрээсийн орон сууцны журам”-ыг үндэслэн "Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын төслийг боловсруулсан. Уг журмын төсөлд иргэд, олон нийтийн саналыг цахимаар болон бичгээр авах ажлыг наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 15-ны хооронд зохион байгууллаа.

Ажлын хэсгээс боловсруулсан болон иргэдээс ирсэн саналыг нэгтгэн журмын төслийг эрх бүхий байгууллагаар х э л э л ц ү ү л ж , батлуулахаар ажиллаж байна. Журам эцэслэн батлагдаж, барилгын ажил бүрэн дууссаны дараа "Түрээсийн орон сууц”- нд хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэх юм. Орхон аймагт баригдаж буй 315 айлын түрээсийн орон сууцны барилга нь 9 давхар таван блок барилгатай. Давхар тус бүр 7 айлтай буюу 3 өрөө байр нэг, 2 өрөө байр гурав, 1 өрөө байр 3 байх юм. Эдгээр нь 34- 66 м.кв хэмжээтэй. Орчин үеийн цахилгаан шат, домофон системтэйгээс гадна давхар бүрийг камержуулжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top