НҮБ-ын "Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн баг мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Эрдмийт” ХХК-д ес орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж өглөө.
НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага нь Тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бодлого, зорилтуудыг дэмжиж ажилладаг бөгөөд Европын Холбооны санхүүжилттэй "Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг 2018 оноосхэрэгжүүлж байна. Тус төсөл 2020 он хүртэл хэрэгжих бөгөөд мал аж ахуйн салбарт, ялангуяа нэмүү өртөг шингэсэн арьс шир, ноос ноолуур, мах, сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хувийн хэвшлийн өрсөлдөх чадавх, экспортыг нэмэгдүүлэх, улмаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэгдсэн байна.
Мөн Олон улсын туршлагыг дотоодын туршлагатай хослуулан боловсруулах үйлдвэрүүдэд нэвтрүүлж, технологи дамжуулах замаар стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг экспортлоход хувь нэмэр оруулах үүднээсдээрхтоног төхөөрөмжийг"Эрдмийт” ХХК-д өгсөн байна.