|

“SAFETY FIRST” тэмцээн 23 дахь жилдээ боллоо

mart 2019/10/18 454 0

Соёл урлагаар дамжуулан Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журам, зааварчилгааг нийт ажилчиддаахүргэх зорилготой "SAFETY FIRST-2019” тэмцээнийг "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зохион байгууллаа.

ТэмцээнУс хангамжийн цех, Эрдэнэт сувиллын цогцолборын тоглолтоор эхэлж, багууд асуулт хариулт, аюул түүний үр дагаврыг тогтоох даалгавруудаас гадна "Аюулгүй ажиллах соёл" сэдвээр урлагийн үзүүлбэр үзүүллээ.Тэмцээн хөгжөөн дэмжигчдийн дунд асуулт хариултаар үргэлжилжтэднийоролцоо,ирцийг харгалзан үзэж дэмжиж буй багт нь оноо нэмж өгсөн байна.

 

Энэхүү тэмцээнд жилд 100 гаруй ажилтан, албан хаагч оролцдог бол хөгжөөн дэмжигчээр нэг удаагийн тоглолтыг 450 гаруй ажилтан үзэж, Хөдөлмөрийн аюулгүй байдал нэн чухал гэсэн ойлголтыг олон нийтэд түгээдэг. Тэмцээнд Эрдэнэт үйлдвэрийн 20 цех оролцожбайна. Тус үйлдвэр"SAFETY FIRST” тэмцээнийг1996 оноос хойш тасралтгүй 23 дахь жилдээ зохион байгууж байгаа ажээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

top