Дөрвөн жилийн өмнө барьсан "Баян-Өндөр эко хороолол”-ын инженерийн шугам сүлжээ хөлдөх эрсдэлд хүрчээ. Нийт 200 орчим метр шугамыг засах аж.
Уг хорооллыг 2015 онд "Монгол дайван” ХХК барьж төсвийн мөнгөөр инженерийн шугам сүлжээг нь татсан байна. Тус хороололд одоогийн байдлаар 60 өрх амьдарч байна. Өвлийг өнөтэй давахын тулд 200 метр шугамынхаа 40 метрийг энэ ондоо багтаагаад засахгүй бол хороолол тэр чигтээ хөлдөх гэнэ.
Аймаг орон нутгийн удирдлагууд "Монгол дайван” ХХК-д удаа дараа шаардлага хүргүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд буюу 2018 онд тус хорооллын инженерийн шугам сүлжээ хоёр удаа, 2019 онд долоон удаа цоорч "Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК нөхөж засварласан байна. Иймд эхлээд засварлачихаад дараа нь "Монгол дайван” ХХК–ийг холбогдох байгууллагад нь мэдэгдэх ажээ.