|

Орхон аймгийн 19 мянган иргэн өвлийн хүнсэндээ идэш бэлтгэдэг

mart 2019/11/19 480 0

Орхон аймгийн 28 мянган өрхийн 19 мянга нь өвлийн хүнсэндээ идэш бэлтгэдэг. Үлдсэн нь худалдааны мах хэрэглэдэг гэсэн үг. Тэдэнд жилд дунджаар 400 тонн мах шаардлагатай байдаг тул ийм хэмжээний махыг орон нутгийн бодлогоор нөөцөлж бас үнийг нь өсгөхгүй байхад анхаарах ёстой байдаг гэж аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий ярилаа. Тиймээс ирэх оны орон нутгийн төсөвт мах нөөцлөхөд шаардлагатай төсвийг батлуулахаар ажиллаж байгаа ажээ.

Орхон аймагт нөөцийн мах бэлтгэдэг "Монгема”, "Эрдмийт”, "Эрдэнэт мах маркет”, "Таван-Эрдэнэ” ХХК байдаг. Тэд махаа БНХАУ, ОХУ руу гаргадаг. Иймд бэлтгэсэн махныхаа 10 хувийг дотооддоо зориулж нөөцлөх хэрэгтэй гэж ХХААХҮЯ-наас чиглэл өгсөн байна. Ер нь Орхон аймгийн 100 гаруй мянган хүн ам жилд дунджаар 1200 гаруй тонн мах хэрэглэдэг аж.


Санал болгох

Сэтгэгдэл

top