Энэ сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд баригдаж буй "Бөхийн өргөө"-ний харуул бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, шалгалтын явцад, талийгаач нь тус сумын харьяат 53 настай эрэгтэй Б болох нь тогтоогдсон бөгөөд бусдад зодуулсны улмаас олон тооны шарх авч, гурван хавирга хугарсан байдалтай нас барсан байжээ. Хэргийн газраас архины шил хураан авч, гарын хээг бэхжүүлсэн гэх ба хүний аминд хүрсэн этгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ.
Хэргийг Орхон аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.