Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн удирдах ажилтнууд болон багш нар энэ сарын 6-8-ны өдрүүдэд Модуль 2.3 сургалтын "6 сигма”-гийн арга аргачлалаас суралцаж байна.
Аливаа бизнесийн үйл ажиллагааг амжилтад хүргэх, сайжруулах, хамгийн дээд түвшинд хүргэх цогц систем буюу уг аргачлалд суралцсанаар харилцагчийн хэрэгцээ шаардлагыг ойлгож мэдэх, бизнесийн үйл ажиллагааны явц дахь бодит баримт, тоон мэдээлэл, өгөгдлийг статистик аргаар шинжлэн, бизнесийн процессыг удирдах, сайжруулах, дахин шинжлэх мэдлэг чадварыг эзэмшинэ.
Энэхүү сургалт ньхэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад тулгуурланүйл явцыгсайжруулах, гологдлыг бууруулахад чиглэсэнбөгөөдбүтээмжийг дээшлүүлэхийн тулд"6 сигма" аргыгэзэмшүүлэх зорилготой гэж сургалт зохион байгуулагчидонцлов. Ингэснээр тус сургуулийн ажилтнууд "6 сигма"-гийн төслүүд хэрэгжүүлэх мэдлэг, чадвартай болж, улмаар үйлдвэрийн эдийн засгийн үр ашигт хувь нэмэр оруулах боломж нэмэгдэнэ гэж сургагч багш нар ярилаа.