|

Хотын төвийн гэрлэн чимэглэлд 354 сая төгрөг зарцуулна

mart 2020/02/04 520 0

Орхон аймаг өнгөрсөн онд шинэ суурьшлын бүс болон алслагдсан баг, хотын төвийн гэрэлтүүлэгтээ 1.8 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Хотын төвийн байшин, барилга, төрийн байгууллагын гадна гэрлэн тохижилтод 900 гаруй сая төгрөг зарцуулжээ. Төрийн арав гаруй байгууллага, Урт цагааны гудамж, орон сууцны барилга зэрэг хотын төвийн гол хэсгүүдийг гэрэлтүүлсэн юм. Гэрэлтүүлгийг "Анд Энерги” ХК-ийн үйлдвэрлэсэн лед гэрлээр Орхон аймгаа чимэглэсэн юм. Энэ онд хотын төвийн барилгуудыг гэрлээр чимэглэх ажил үргэлжлэх ажээ.Үүнд 354 сая төгрөг төсөвлөсөн байна.

 

Мөн Яргуйт, Даваат, Дэнж, Баянбулаг зэрэг алслагдан багийн гэр хорооллын гудамж хоорондын гэрэлтүүлгийг нэмнэ. Өнгөрсөн онд гэр хорооллын гэрэлтүүлэгт нэг тэрбум төгрөг зарцуулсан байна.


Санал болгох

Сэтгэгдэл

top