|

Менингитийн халдвараас сэргийлэхийг анхаарууллаа

mart 2020/02/11 514 0

Энэ сарын 4-нд менингитийн халдварын шалтгаанаар хоёр настай хүүхэд БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлагдаж эрчимт эмчилгээ хийлгэжээ. Харамсалтай нь хүүхдийн биеийн байдал хүндэрч энэ сарын 7-нд нас барсан байна.

Хүүхдийн аав, ээж болон түүнтэй харьцаж байсан 37 хавьтагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж шинжилгээ хийжээ. Менингит нь амьсгалын замаар халдварладаг юм. Иймд иргэдийг шаардлагагүй бол олон нийтийн газраар зорчихгүй байхыг Эрүүл мэндийн газраас анхаарууллаа. Хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар 112 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.


Санал болгох

Сэтгэгдэл

top