|

Улсын аварга малчин, тариаланчдад шагнал гардуулав

nomun 2021/03/25 617 0

 

 

 

 

 

 

 

Улсын аварга малчин, тариаланчдад шагнал гардуулав

 

"Улсын аварга малчин өрх”-өөр Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Б.Золбоо, "Улсын аварга фермер” –ээр эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч Н.Дэлгэрсүрэн, "Улсын аварга тариаланч”-аар Жаргалант сумын тариаланч Ч.Оюунцэцэг, "Улсын аварга тариаланч хамт олон”-оор "Бүтлийн ундарга” ХХК шалгарч, орон нутгийн удирдлагууд өнөөдөр шагналыг гардууллаа.

"Улсын аварга малчин өрх” –өөр шалгарсан Б.Золбоо мал аж ахуйн салбарт 30 гаруй жил ажилласан 2020 онд 600 гаруй толгой мал тоолуулсан нь өмнөх оноос 50 хувиар илүү байгаа юм. Сүүлийн гурван жилд 2-3 өрхөд 10-70 толгой мал өгч малжуулсан байна. Мах, сүү, ноолуур, сүү, арьсны борлуулалтаасаа 15.6-17.6 сая төгрөгийн орлоготой ажиллажээ.

 

"Улсын аварга фермер”-ээр шалгарсан эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч Н.Дэлгэрсүрэн 2007 онд сүүний чиглэлийн үхрийн ферм байгуулж 2009 онд Дорнод аймгийн "Хайнги” ХХК-ийн фермерээс "Симменталь” үүлдрийн бух нэг, үнээ гурвыг авч орон нутагтаа гаршуулан өсгөж үржүүлсэн байна. Улмаар "Симменталь” үүлдрийн цэвэр болон эрлийз 86 үхэртэй болж, малын дулаан гурван байр, малын тэжээлийн 20 га бэлчээрийн талбай зэргийг байгуулжээ.

 

 

 

 

 


Санал болгох

Сэтгэгдэл

top