|

Барак Обама гей сурталчилгаа хийжээ

namuunaa 2015/07/27 1215 152

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама эцгийнхээ нутагт очоод хэвлэлийн бага хурлын үеэр Кенийн ерөнхийлөгчид хандан бэлэгийн хандлагаас нь болон мөрдөн мөшгөж, ялгаварлан гадуурхах үйлдлээ зогсоохыг уриалав. "Хэрэв хүн хуулиа дээдэлдэг, бизнес эрхлэн ажил хийж, сайн  иргэнд байгаа бүгдийг  агуулсан бол түүнийг өөр хүйстнийг хайрлаж байна гээд мөрдөн мөшгөж, доромжилж болохгүй” хэмээн Барак Обама хэлэв.


Түүний хариуд нь Кенийн ерөнхийлөгч Ухуру Кениата гей нарын эрхийн асуудал чухал биш сэдэв гэдгийг онцолж, африкчууд энэ асуудлаар америкчуудтай зөрөлдөөнтэй байгааг хүлээн зөвшөөрөхийг Обамагаас хүсэв. Мөн тэрээр Кенийн соёл, уламжлал, нийгэм  гомосексуализмыг хүлээн авахгүй гэж нэмэн хэлжээ.

Барак Обама хамаатнуудтайгаа уулзаж байгаа нь

Кенид гомосексуализмыг  эрүүгийн гэмт хэрэг гэж үздэг бол АНУ-д сарын өмнө ижил хүйстнүүдийг гэрлэхийг зөвшөөрсөн юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Санал болгох

Сэтгэгдэл

top