|

Судсан дотуур оношилгоо хийх аппарат удахгүй ашиглалтад орно

nomun 2021/11/04 94 0

 

Судсан дотуур оношилгоо хийх аппарат удахгүй ашиглалтад орно

 

Аймгийн удирдлагууд БОЭТ-д ажиллалаа. Тус төв нь судсан дотуур оношилгоо, эмчилгээ хийх ангиографийн аппараттай болсон бөгөөд үүнийг энэ сарын сүүлээр ажиллуулахаар төлөвлөж угсралт, засвар үйлчилгээг нь хийж байна.

Мөн орон нутгийн хөрөнгөөр дүрс оношилгооны сүүлийн үеийн рентген төхөөрөмжтэй болсон бөгөөд үүнийг мөн суурилуулах бэлтэл ажил хийж байна гэж тус төвийн захирал Б.Наран-Эрдэнэ хэллээ.

БОЭТ ньугтах үйлчилгээний "Хөтөч” ажиллуулаад багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч үүний хүртээмж бага байгааг иргэд байнга шүүмжилдэг. Иймд үйл ажиллагааг нь өргөжүүлж Ажиглах буюу иргэдийг угтах, чиглүүлэх, Хянах буюу оношилж эмчлэх үйлчилгээг нэвтрүүлж байна. Яаралтай тусламж авахаар ирсэн иргэдийг хүлээн авах тусгай өрөө, тасалгаа заавал байх ёстой ч эмнэлгийн хүчин чадлаас шалтгаалж үүнийг шийдвэрлэх боломжгүй өдий хүрсэн. Тэгвэл "Хөтөч” ажиллуулахдаа Ажиглах, Хянах үйлчилгээг нэмсэнээр яаралтай тусламж авахаар ирсэн иргэдэд тохирсон үйлчилгээг нь хийх боломж бүрдэж байна.

 

 


Санал болгох

Сэтгэгдэл

top