Өчигдрийн
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг
дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжив. Манай УИХ-ын
гишүүд бие нь байхгүй ч кноп нь асч, санал өгөх тохиолдол цөөнгүй
гардаг. Гэхдээ энэ үзэгдэл хэн нэгний ашиг сонирхолд хүчтэйгээр нөлөөлөх
буюу сандал ширээний гэх мэт асуудлыг хэлэлцэх үеэр олонтаа гардаг
билээ. Харин энэ бичигдээгүй хууль өчигдөр Төсвийн байнгын хорооны
хуралдааны үеэр биежиж, хуралдаанд ирээгүй хоёр ч гишүүний кноп асч, бүр
санал өгснөөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг
хэлэлцэх эсэхийг олонхи дэмжсэн болж, чуулганы нэгдсэн хуралдаанаар
хэлэлцэхээр болов. - See more at:
http://www.wikimon.mn/content/63005.shtml#sthash.DN66wRJF.dpuf