|

"Бэрэн" группийн Б.Мөнхтөр: Т.Бадамжунайг танина...

zulaa 2023/01/16 193 0

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаарх  сонсгол хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Бэрэн" группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхтөрөөс асуулт асуув.
 
Б.Энхбаяр: Та мөрийтэй тоглоом тоглодог уу? 
Б.Мөнхтөр: Би мөрийтэй тоглоом тоглодоггүй. 
Б.Энхбаяр: Таны гүйлгээнээс Хонгконг, Макаод казиногийн ATM-ээс маш их зарлага бэлэн мөнгөөр гарсан байгаа. Тийм учраас энэ асуултыг асууж байгаа юм. Дэлгэцэнд уг гүйлгээг харуулсан нотлох баримт харагдаад байна.2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Сингапурт казиногийн бэлэн мөнгөний машинаас их хэмжээний мөнгө гарсан. Тийм учраас би асуугаад байгаа юм. 
Б.Мөнхтөр: Би мөрийтэй тоглодоггүй учир шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Шүүх дээр бүх гүйлгээгээ баримтаар нотлох болно.  
Б.Энхбаяр: Энэ мөнгийг та өөрөө авсан юм уу? Аваагүй юм уу? Таны хувийн данснаас гарсан байна шүү дээ. 
Б.Мөнхтөр: Энэ асуудлыг АТГ шалгаж байгаа.  Нууцын баталгаанд гарын үсэг зурсан. Энэ асуултад хариулах боломжгүй байна. 
Б.Энхбаяр: Энэ зээлийг авахад тусалсан улс төрд нөлөө бүхий этгээдүүдтэй уулзсан уу? 
Б.Мөнхтөр: Надад улс төрийн дэмжлэг байхгүй. Би үйлдвэрүүдээ л харуулж явсан. 
Б.Энхбаяр: Та Т.Бадамжунай гээд УИХ-ын гишүүн, ҮХАА-ийн сайд байсан хүнийг таних уу? 
Б.Мөнхтөр: Танина. 
Б.Энхбаяр: Яаж таних уу? 
Б.Мөнхтөр: Манай Архангай аймгийнх. Манай Архангайнхан бүгд танина. 
Б.Энхбаяр: Та энэ хүнтэй Макао, Сингапурт тааралдаж байсан уу? 
Б.Мөнхтөр: Тааралдаж байсан.

Санал болгох

Сэтгэгдэл

top