|

ОРХОН: Эсээ бичээд Итали Улсад 100 хувийн тэтгэлэгтэй сурах уралдаан зарлалаа

nomun 2023/03/14 327 0


“Би эзэмшсэн мэргэжлээрээ Эрдэнэт хотынхоо төлөө юу хийж чадах вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд түрүүлсэн сурагч Итали Улсад 100 хувийн тэтгэлэгтэй сурна. Уралдааныг “Хану” боловсролын төв ерөнхий боловсролын 11,12 дугаар ангийн сурагчдын дунд зарласан юм. Тус төв хятад, англи, япон хэлний сургалт явуулахаас гадна АНУ, Итали, БНХАУ, Япон Улсад тэтгэлэгтэй сурах хөтөлбөр хэрэгжүүлдэг. 
Ахлах ангийн сурагчид дээрх сэдвээр эсээ бичээд шалгарсан 10 сурагч тухайн бичсэн сэдвээрээ илтгэл тавина. Үүний дараа шилдэг сурагчдыг шалгаруулна.
Эсээ бичлэгийн уралдаанд түрүүлсэн нэг сурагч Итали Улсад 100 хувийн тэтгэлэгтэй сурах бол хоёр, гуравдугаар байрт шалгарсан сурагч тус төвийн гадаад хэлний сургалтад хамрагдах 600- 900 мянган төгрөгийн эрхийн бичгээр шагнуулна. 

Санал болгох

Сэтгэгдэл

top