|

Энэтхэгт яагаад ӨТӨӨР бороо оров?

zulaa 2023/05/29 197 0

Энэтхэгт яагаад ӨТӨӨР бороо оров?

 

Энэтхэг улсад тэнгэрээс цагаан өтөөр бороо орсон талаар New York Post, Daily news зэрэг хэвлэлүүд мэдээлсэн билээ. Энэтхэгийн зүүн хэсгийн Бихар мужид болсон уг үйл явдал олон нийтийг цочирдуулаад зогсохгүй олон хүн хорхойны тахлаас өөрсдийгөө хамгаалахын тулд дэлгүүр, лангуугаа хааж, гэрээсээ удаан хугацаагаар гараагүй гэх  мэдээлэл өгч байв.

Хамгийн хачирхалтай нь тэр олон өт хорхойнууд хаанаас гарч ирсэн, яагаад Бихар мужид буух болсон нь оньсого мэт тайлагдаагүй байна.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар энэ үйл явдлаас шалтгаалж хэн нэгэнд хохирол учраагүй бөгөөд нутгийн иргэд үүнийг  Библид гардаг тахлын өдрийг санагдуулам байсан гэж зүйрлэжээ.

Гэхдээ өтөөр бороо орж байгаа үзэгдэл анхных биш бөгөөд 2015 онд Норвегид яг ийм үйл явдал болж байсан юм.

Worms appear to fall to the ground Worms cover the road

Daily news

Санал болгох

Сэтгэгдэл

top