БШУЯ-наас хувьсан өөрчлөгдөж буй боловсролын үзэл санааг дэмжин, чанарын шинэчлэлийг манлайлан ажиллаж аймгийнхаа хэмжээнд бүх багш нарыг компьютероор ханган ажилласан дараах Засаг дарга нарыг "Боловсролд ээлтэй" хэмээн нэрлэжээ. Тодруулбал
- Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар
- Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал
- Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат
- Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал
- Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал
- Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нар байна.
Түүчээ болсон эдгээр Засаг дарга нарын жишгээр шинэ хичээлийн жилд багш, сурагчдаа дэмжин боловсролд хөрөнгө оруулалт хийж байгаа бусад аймаг, сумын удирдлагуудтай бүх талаар хамтран ажиллахаа салбарын яамнаас илэрхийлжээ.