-Танай холбооноос 3000 хүүхдийг хувийн цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулахаар болсон байна. Ямар хүүхдүүд хамрагдах боломжтой вэ?
-Манай
холбооноос санаачлан 2015-2016 оны хичээлийн жилд Боловсролын яам,
Нийслэлийн боловсролын газар, Дүүргүүдийн боловсролын хэлтэсүүдтэй
хамтран "Багшаа дэмжье” аяны хүрээнд өнөөдрийн тулгамдаад байгаа
асуудлын тодорхой хувийг шийдэхийг зорилоо.Үүнд:Боловсролын салбартаа
тэргүүний болоод залуу багш, ажилчид ,гэр бүлийг дэмжиж байгаа.Багш нар
бол өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл хүүхдийн төлөө цаг нараа үл
харгалзан ажилладаг ийм л хүний төлөө хүмүүс байдаг.Тийм учраас бид багш
ажилаа тайван хийх нөхцөлийг бүрдүүлж байна.Манай холбоонд 300 орчим
хувийн цэцэрлэгүүд байдаг.Эдгээр цэцэрлэгүүд өөрсдийн хүчин чадлаасаа
хамаарч 2-20 хүртлэх хүүхдийг суралцуулна
-Төлбөр зардлыг нь хаанаас гаргаж байгаа вэ?
-Манай
холбооны цэцэрлэгүүд өөрсдөө зуун хувь шийдэж байгаа.Бид статистик
тооцоо хийж үзсээн. Зөвхөн энэ хичээлийн жилд 3000 хүүхэд
хамруулснаараа шууд хөрөнгө оруулалт нь мөнгөн дүнгээр илэрхийлбэл 6
тэр бум гаруй төгрөгний хөрөнгө оруулалтыг хувийн цэцэрлэгүүд засгийн
үйл ажиллагааг дэмжин оруулж байна.Хэрвээ 3000 хүүхдийг сургах хүүхдийн
цэцээрлэгийг улс барьсан бол 100н хүүхдийн хүчин чадалтай 30 цэцэрлэг
барих шаардлагатай болно.Тэгэхээр бид энэ асуудлыг энэ хичээлийн жилд
шийдэж байна гэсэн үг.
-Хэрвээ хүүхдээ бүртгүүлье гэвэл ямар шаардлага хангах ёстой вэ?
-Бид 3000 хүүхэд хамруулах эрхээ Нийслэлийн боловсролын газарт шилжүүлсэн.
-Та бүхний энэ шийдвэр улсын цэцэрлэгт 3000 хүүхдийн орон зай гаргаж өгч байгаа онцлогтой гэж шууд ойлгож болох уу?
-Болно.
Энэ жил сугалаа хүртэл сугалуулж байна. Арга ядсан хэлбэр л дээ.
Ямарсайндаа би сугалаанд азгүй байлаа. Хүү маань энэ жил гэртээ өнжих
нь… гэсэн яриа хүртэл тархаж байна. Энэ чинь инээдэм төдий харагдавч
хурц асуудал байхгүй юу. Улсын цэцэрлэгт хүүхдээ оруулж чадаагүй сэтгэл
дундуур үлдсэн 3000 гэр бүлд боломж олгож байна. Хувийн цэцэрлэгийн
холбоо ингэж өөрт байгаа боломжоороо Монголын ирээдүй болсон хүүхдүүдээ,
залуу гэр бүлээ, төр засгаа дэмжиж байна. Бидэнд цаашдаа төлөвлөсөн
олон ажлууд бий.
-Намар
болгон хүүхдийн цэцэрлэгийн асуудал шүүмжлэлд өртдөг.Ялангуяа хувийн
цэцэрлэгийн төлбөр өндөр байна гэж иргэд бухимдаж байна.
-Цэцэрлэгийн
асуудал хурц хөндөгдөөд ирэхээр хүн болгон цэцэрлэгийг бизнес гэж
хардаг.Айлын хүүхдийг байрандаа оруулчихаад зүгээр л мөнгийг нь аваад
сууж байдаг гэж ойлгодог .Үнэндээ бол тийм биш Сургуулийн өмнөх
боловсрол олгодог газар шүү дээ.Хүн болж төлөвших зан байдлын 70 хувийг
1-5 насандаа эзэмшдэг.Энэ насандаа хүүхдүүд ихэнх цагаа цэцэрлэгтээ
багштайгаа өнгөрүүлдэг учраас маш хариуцлагатай ажилд тооцогдоно.Гэтэл
хүмүүс маш өнгөцхөнөөр харж байгаагаас борооны дараах мөөг шиг маш олон
хувийн цэцэрлэгүүд бий боллоо.Энэ нь сайн тал олонч саар зүйлч байгааг
нуух юун.
-Хувийн цэцэрлэгийн төлбөр 350 мянга гэдэг орлого ,зарлагатайгаа харьцуулахад хэр боломжийн үнэ вэ?Өндөр төлбөрт тооцогдох уу?
-Хувийн
цэцэрлэгүүдийн анги дүүргэлт улсын цэцэрлэгтэй харицуулахад цөөн
байдаг.Улсын цэцэрлэгт 50 хүүхэдтэй 2 багш ажилладаг бол хувийн
цэцэрлэгт дээд тал нь 25 хүүхэдтэй 2 багш ажилладаг.Хүүхэд нэг бүрт
хүрч ажиллах , ажлын цаг урт өглөө 7,30 цагаас орой 19 цаг хүртэл
ажиллана,өдрийн 6 хоолтой гэх мэтчилэн давуу тал олон бий. Ингээд
бодохоор нэг хүүхдийн төлбөр тэр хэмжээнд л хүрч байгаа.
-УИХ-ын гишүүдийн санаачилсан Хүүхэд харах үйлчилгээг хэр зөв гэж бодож байна вэ?
-Үүнд
шүүмжлэлтэй хандаж байгаа хүний нэг нь би.Гэхдээ цэцэрлэгийн хүрэлцээ
хангамж дутмаг байгаа энэ үед асуудлыг шийдэх гэж ажлын байрыг
нэмэгдүүлэх гэж байгаа нь сайшаалтай ч арга хэлбэр нь буруу байна.
Жишээ нь би хувьдаа хүүхдээ хүүхэд харах үйлчилгээнд өгөхгүй
.Яагаад гэхээр би дээр хэлсэн дээ хүүхэд 1-5 насандаа сургуулийн өмнөх
боловсрол олж авах ёстой. Гэтэл энэ үйлчилгээнд хамрагдсан хүүхэд энэ
боловсролыг олж авч чадахгүй гэж харж байна.Сургуулийн өмнөх боловсрол
олгох багшийг бэлтгэдэг 4 жилийн сургалттай сурган сэтгэл судлалыг
үзээд энэ мэргэжлийг эзэмшээд гарч ирж байгаа боловсон хүчин л энэ
боловсролыг олгох ёстой болохоос хэн нэгэн хэд хоногийн курс дамжаанд
суугаад хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгоно гэвэл эндүүрэл
шүү.Харин энэ үйлчилгээ чинь хүүхдээр бизнес хийх гээд байгаа юм
бишүү.Тэр хүүхэд боловсрол олж авах насандаа тэр боловсролоо олж эзэмшиж
чадахгүй түүнийг хянах шалгах мэргэжлийн байгууллагад хамааралгүй
болоод байна. Уг нь монгол улсын ирээдүй чинь тэд шдээ.Хүүхэд харах
үйлчилгээ Баярлах зүйл биш./ харамсалтай л байна./
-Төрөөс
их хэмжээний хөрөнгө гаргаад цэцэрлэгүүдийн тоог олноор нь нэмж
чадахгүй байгаа.Ийм нөхцөлд Хүүхэд харах үйлчилгээнээс өөр ямар арга зам
байж болох вэ?
-Төр
хувийн цэцэрлэгүүд болоод хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч дэмжиж
ажиллах хэрэгтэй.Нөгөө талаас төр энэ нөөц боломжийг ашиглах
хэрэгтэй.Ийм ч боломж бий.
-Сүүлийн үед хувийн цэцэрлэгүүд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах нь ихэссэн байна.Энэ стандартад хэр нийцсэн бэ?
-Цэцэрлэгийн
хүрэлцээ муу байна.Иймд энэ үйл ажиллагааг эрхлэх гэж шаардалгын дагуу
засаж тохижуулж хөрөнгө оруулалт оруулж мэргэжлийн боловсон хүчнээр
бүрдүүлж байгаа хүмүүсээ дэмжих нь зөв.Хүүхэд харах үйлчилгээ хийх гэж
байгаа биш./инээв/ Дахиад хэлэхэд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулья
гэж байгаа иргэн аж ахуйн нэгжээ төр бодлогоор дэмжиж хөнгөлттэй урт
хугацааны зээлд хамруулах ,хил гааль татвар гээд олон асуудлыг шийдэж
өгөх хэрэгтэй.
эх сурвалж: chinggis.mn