Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу гадаад иргэдийн хадгаламж, 100 саяас дээш төгрөгийн хугацаагүй хадгаламж, 100 саяаас дээш нэг жилээс доош хугацаатай хадгаламжаас татвар авахаар болсон. Энэхүү хуулийг 2012 онд шинэчлэн баталсан бөгөөд ирэх жилээс эхэлж хэрэгжинэ. Ингэснээр 1 сарын 1-ээс эхлэн иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авах нөхцөл бүрдэж байна.