|

Сирийн арми Оросын шинэ зэвсгүүдийг ашиглаж эхэлнэ

namuunaa 2015/09/18 752 0

 Сирийн арми Оросоос ирсэн шинэ зэвсгүүдийг ашиглаж эхэлж буй талаар эх сурвалж мэдээллээ.

Тэдгээр зэвсгүүд нь газрын болон агаарын хүчинд хэрэглэгдэх зэвсэг техникүүд бөгөөд маш өндөр түвшний, чанартай зэвсгүүд аж.

Эх сурвалжийн мэдээлснээр уг шинэ зэвсгүүдийг ирэх саруудаас эхлэн ашиглаж эхлэх бөгөөд одоогоор тэдгээрийг угсарч, байрлуулж байгаа юм.

Пүрэв гарагт Сирийн Гадаад хэргийн сайд Валид Ал Моуалем ОХУ-аас шинэ цэргийн зэвсэг ирсэн тухай мэдэгдсэн боловч яг хэзээ, ямар нэртэй зэвсэг техник ирсэн талаар тодорхой мэдээллийг өгөөгүй юм.

                                                             

Эх сурвалж:Today.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top