Хамгийн хvйтэн өвөл: 1326 онд газар дундын тэнгис хөлдсөн
Эртний судар бичигт өгvvлснээр бол 401 болон 801 онд Хар тэнгисийн давалгаа хөлдөж байсан гэдэг
-859 онд Адриатийн тэнгис хөлдсөнөөр
"усан хот” гэгддэг Венецээр явган аялахад боломжтой байжээ. Тvvнээс хойш
850 жилийн дараа уг vзэгдэл дахин давтагдаж 1010-1011 онд Туркийн
эргийн дагуу Хар тэнгисийн ус хөлдсөн байна. Тvvнчлэн тэр онд Африк
айшигт хvйтрэл болж Нил мөрөн мөсөөр хучигджээ.
-1316 онд Парисийн бvх гvvрvvд мөсөн давхрагатай болсон байлаа.
-1326 онд газар дундын тэнгис тэр чигтээ хөлдсөн
-1558 онд 40.000 хvнтэй армийн лагер хөлдсөн Дунайн мөрний мөсөн дээр буудаллаж байв.
-XVIII зуун гэхэд хvн төрөлхтөн цаг агаарийн хэмийг термометрээр хэмждэг
болоод байсан. 1709 онд Парист олон хоногийн турш агаарийн хэм -24
байснаас vvдэн зооринд байсан дарс хөлдөж, бvр цохилж байсан хонхны хэл ч
хөлдөөд байжээ
-1953-1954 онд шилжэх өвөл Атлантаас Урал хvртэлх газар нутагт тэсгэм
хvйтэн болж Хар болон Азовын тэнгисийн хойд хэсэг тэр чигтээ хөлдсөн юм.
Ангар мөрөн ч зузаан мөсөн хучлагатай болсон байна. Ангар мөрөн 2000
онд хоёрдахь удаагаа хөлдсөн.
-1962-1963 он өвөл тvvхэнд хамгийн хvйтэнд тэмдэглэгдэн vлдсэн билээ. Мөс Венецийн суваг болон Францийн бvх голыг хучсан юм.
-2002 онд хvйтнээс болон Германы Майн-Дунайн хоорондох сувгаар тээвэр
хийхийг аргагvйн эрхэнд хааж байсан. Мөсөнд хашигдсан хөлдсөн хөлгийн
тоо 20-д хvрсэн.
-2005 оны сvvлээр Германы холбооны бvх канал кабель хөлдсөн. Парист
Эйфелийн цамхагийг vзэхийг хэсэг хугацаанд хаасан. Цамхагийн төмөр мөсөн
бvрхvvлтэй болоод байв. Англид төв зам дээр нь л гэхэд 500 орчим авто
машины хөдөлгvvр хөлдсөнөөс замын тvгжрэл бий болгосон юм.
эх сурвалж: bolod.mn