|

Монгол улсын хүнсний отгон үйлдвэр “Нүүдэл Жи” компанийг танилцуулж байна

namuunaa 2015/09/25 634 0

"Нүүдэл Жи” компани нь 2014 онд 100 хувь дотоодын хөрөнгө оруулалтайгаар байгуулагдаж. Дэлхийн хамгийн сүүлийн үеийн 

 
дэвшилтэт технологи болох Semi Dry, Dry Blend -ийг Монголд анх удаа үйлдвэрлэж худалдаанд гаргаж байна.
Semi Dry, Dry Blend технологи нь Монголчуудын өдөр тутам хэрэглэдэг Гурилтай шөл, Цуйван, Шпагетти гэх мэт олон төрлийн амтат хоолыг хийхэд чанарын өндөр шалгуурыг хангахаас гадна хэрэглээг хялбаршуулж Монгол хүмүүсийн уламжлалт хэрэглээ болсон борцтой, ясны шөл гэх мэт органик бүтээгдэхүүнийг "Мах Импекс” "Хатан-сүйх” компанитай хамтран бүтээгдэхүүнийхээ орц найрлагандаа оруулж өгсөнөөрөө онцлог давуу талтай юм.
2015 онд УИХ-аар батлагдсан экспортыг дэмжих хуулийн хүрээнд экспортын чиг баримжаатай анхны үйлдвэр болж байгаа бөгөөд Манай үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Япон, Солонгос, Хятад, Орос зэрэг олон орноос сонирхож худалдан авах хүсэлтээ илэрхийлж экспортыг гэрээний түвшинд ажиллаж байна.
Давуу талууд
Үйлдвэрийн алтан байршил буюу 3 чиглэлийн төмөр зам бүхий уур, ус, цахилгаанаар найдвартай хангагдасан үйлдвэрийн районд байрлан зориулалтын барилга бүхий дэд бүтэцтэй. Энэхүү дэд бүтэц нь бидэнд дэлхийд өрсөлдөх боломжийг илүү ихээр нэмэгдүүлж байна.
Үндэсний үйлдвэрлэгч "Милл Хаус” компанитай стратегийн гэрээ байгуулан хамтран ажиллаж "Атар” брэндийн гурилыг үйлдвэрийн дамжлагаас нь буюу Турк улсын гурил хөөргөх технологийг ашиглан хүний гар оролцосгүй бактергүй органик дамжлага байгуулан ажиллаж байгаа нь хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал болон эцсийн хэрэглэгчид хүрч байгаа бүтээгдэхүүний өртгийг багасгаж зах зээлд хямд үнэтэй чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх боломж олгож байна.
Нийгмийн хариуцлага:
"Нүүдэл Жи” компани нь 150 гаруй ажлын байрыг шинээр бий болгож Монгол улсынхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж байна. Мөн экспортыг нэмэгдүүлж Монгол улсынхаа нэр хүндийг органик хүнсний бүтээгдэхүүнээрээ дамжуулан дэлхийд сурталчилж Монгол органик гэдэг дүр төрхийг эх орондоо бэлэглэх зорилготой юм.
 Монгол улсын хүнсний отгон үйлдвэр
Монгол улсын хүнсний отгон үйлдвэр
Монгол улсын хүнсний отгон үйлдвэр
Монгол улсын хүнсний отгон үйлдвэр
Монгол улсын хүнсний отгон үйлдвэр
Монгол улсын хүнсний отгон үйлдвэр


ЧОЙ

Санал болгох

Сэтгэгдэл

top