|

О.Баасанхүү Орхон аймагт ажиллаж, ахмадуудад хүндэтгэл үзүүлэв

magnai 2015/10/01 580 0

О.Баасанхүү Орхон аймагт ажиллаж, ахмадуудад хүндэтгэл үзүүлэв


 УИХ-ын гишүүн О.Баасанхүү хууль сурталчлах ажлын хүрээнд Орхон аймагт ажиллаж, ерөнхий боловсролын дунд сургуулиудаар орсон байна. Энэ үеэрээ нэгдүгээр ангид орсон зургаан настнуудтай уулзаж, тэдэнд эрдмийн их замд нь амжилт хүсч, дурсгалын зураг хамт татуулжээ. Мөн Монголд үйлдвэрлэсэн амтат жигнэмэг тарааж, эх орныхоо хөрснөөс соёолсон бүхнийг дээдэлж явах талаар харилцан ярилцсан байна. А үсэг анхлан заалгаж буй бяцхан сурагчдад цагаан толгойн үсэгтэй сурталчилгааны хуудас өгч, хичээл сургуульдаа ашиглахыг зөвлөжээ.

2015-10-01-baassnkhuu1Орхон аймагт ирэх бүртээ ийнхүү боловсролын байгууллагаар орж, багш нартай уулздаг УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ удаад хүнд өвчний улмаас хэвтэрт байдаг ахмад настнуудтай уулзжээ. Тэдний биеийг асууж, ахмад настны халамж, тэтгэвэрийн асуудлаар хууль тогтоох дээд байгууллагын гишүүний хувьд цаашид анхаарах зүйл, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал бодлыг нь сонссон байна. УИХ-ын гишүүн ийнхүү ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэн, нэгдүгээр ангийн шинэхэн сурагчдад эрдэм номын их үйлсэд нь амжилт хүсчээ.

М.Мөнх

erdenetnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top