Өчигдөр Нью-Йорк хот дахь НҮБ-ын гадна талбайд Палестин улсын төрийн далбааг анх удаа өлгөж, тусгаар тогтнолыг нь олон улсаар хүлээн зөвшөөрүүллээ. Ёслолын ажиллагаанд Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас оролцсон байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд ноён Аббас үг хэлэхдээ "Манай улс анх удаа эрхэм нэр хүндтэй орнуудын жагсаалтад багтаж, олон улсын эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрөгдлөө” гэсэн байна.
Мөн тэрбээр "Палестин улс цаашид удаан хугацааны турш оршин тогтнохын тулд бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдөх ёстой” гэжээ. Түүний хувьд НҮБ-ын талбайд эх орныхоо далбааг өлгүүлсэн явдал нь Израйльтай илүү ойртож, хамтран ажиллах бололцоог олгож байгаа гэнэ.
Т.Бат