|

Хөл хорио үргэлжилж байна

magnai 2015/10/02 1087 0

Монгол Улсын нутагт 17 аймгийн 136 сум тарваган тахлын байгалийн голомттой. 2015 онд Баян-Өлгий, Ховд, Өвөрхангай, Хөвсгөл аймаг тарваган тахлын байгалийн голомтын идэвхижил өндөр байна.

Тарваган тахлын байгалийн голомт


Ховд аймагт нэг хүн өвчилж нас барсан. Хөвсгөл аймгийн нутагт хүний өвчлөлийн хоёр тохиолдол бүртгэгдсэн. Есдүгээр сард Цэцэрлэг сумаас тарвага худалдан авч эд, эрхтэнийг түүхийгээр залгиж, хэрэглэсний улмаас халдвар авч, нас барсан тохиолдол бас бүртгэгдсэн. Одоогоор хөл хорионы хугацаа үргэлжилж байгаа юм. 

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс дараах сэрэмжлүүлгийг өгч байна. 

Урьдчилан сэргийлэлт:

Тарвага хууль бусаар агнах, худалдан авах, худалдаалах, тээвэрлэхгүй байх
Эмчилгээний зорилгоор гэсэн цуу үгэнд итгэж эд, эрхтэнийг түүхийгээр хэрэглэхгүй байх
Тарваган тахал өвчний идэвхтэй голомтот нутагт зорчихдоо сонор сэрэмжтэй байх
Нохой болон хавх, урхиар тарвага агнахгүй байх
Тарвага зэрэг мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, цус сорогч үе хөлтөнд хазуулахгүй байх

Анхааруулга:

Тарвага агнах, өвчих, тарваганы арьс болон бусад түүхий эдтэй харьцсан, тарваганы мах, махан бүтээгдэхүүнийг дутуу боловсруулан хэрэглэсэн болон мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, цус сорогч үе хөлтөнд хазуулсан тохиолдолд 6 хоногийн дотор таньд:
-өндөр халуурах,
-толгой хүчтэй өвдөх,
-дотор эвгүйрхэх,
-нүүр, нүд улайх,
-бүх биеийн булчин өвдөх,
-булчирхай цочих,
-цустай цэр гарах зэрэг зовиур илэрвэл яаралтайгаар аль ойр байгаа эрүүл мэндийн байгууллагат хандах хэрэгтэй.

mnb.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top