|

Тарваган тахлын улмаас 14 настай хүү амиа алджээ

namuunaa 2015/07/23 754 0

 

Улсын хэмжээнд тарваган тахал өвчин дэлгэрэх эрсдэлтэй байгаа билээ. Тэгвэл өчигдөр ЗӨСҮТ-өөс Ховд аймгийн Булган сумын харьяат 14 настай эрэгтэй хүүхэд уг тахлын улмаас амиа алдсаныг мэдээлжээ.

Амиа алдсан хүү долоодугаар сарын 12-нд тарвага өвчсөн бөгөөд долоодугаар сарын 14-нд өндөр халуурч, баруун суганы булчирхай цочиж, албадмал байдалд орсон байдалтайгаар долоодугаар сарын 18-нд сумын эмнэлэгт хэвтжээ.  

Тэрбээр эмнэлэгт хэвтэж байгаад долоодугаар сарын 21-ний 03.00 цагт нас барсан ба эмгэг судлалын шинжилгээ хийгдэж байгаа юм байна. Одоогоор сумын төвд хөл хорионы дэглэм тогтоож, I хавьтлын 18 хүнийг тусгаарлаж, сэргийлэх эмчилгээнд хамруулж байгаа аж.

Санал болгох

Сэтгэгдэл

top