|

Г.Аюурзана ЦАГАА ОЛООГҮЙ

tonshuul 2015/10/24 868 0

Г.Аюурзана ЦАГАА ОЛООГҮЙ

 


Цагаа олоогүй,
Царай муутай, шинийн, нарийхан сарны
Гуниг надад халдварлаад...

Гэр дээр тавьсан хэлтгий шанага шиг
Долоон од
Дээврээр шөнөжин хөөцөлдөөд... Нойр муутай хонолоо.
Нар ч цагаа олоогүй санагдах
Энэ хачин өглөө

Адилхан л хоёр хусны
Нэг нь шарлаад, навчис нь үймээд,
Нөгөө нь жишим ч үгүй, нов ногоон...

Арай эрт сэрчихэв үү, би?
Хожимдчихов уу

Санал болгох

Сэтгэгдэл

top