|

Сайн саналын Манлайлагчид чууллаа

zulaa 2015/10/29 583 0

Сайн саналын Манлайлагчид чууллаа

 

"Бүтээлч санаачлагч” сайн сайн саналын системийн манлайлагчдын анхдугаар чуулган өнөөдөр боллоо. Чуулганы үйл ажиллагаа үйлдвэрийн хөгжлийн төлөө мэдлэг, туршлага, ур ухаанаа уралдуулж, бүтээлч санал санаачилга гаргасан Манлайлагч 100 ажилтан-г шалгаруулан алдаршуулах, бахархал болсон ахмад үеийнхээ туршлагыг сонсох, санал бодлоо солилцоход чиглэгдлээ. Мөн Маргаашийн хөгжил- Бидний ирээдүй, Асуудал ба шийдэл сэдвээр манлайлагчид   хэлэлцүүлэг зохион явуулав. Үйлдвэрийн 2012-2015 оны сайн саналын системийн манлайлагчдын жагсаалтанд  багтсан шилдэг 100 ажилтны 62 хувь нь ИТА, 38 хувь нь ажилчид оролцов. Цех нэгжүүдээс нэр дэвшүүлсэн 164 ажилтны саналын баталгаажуулалтыг сайн саналын програм хангамж ашиглан дэвшүүлсэн сайн саналын тоо, хэрэгжилт гэсэн 2 үзүүлэлтээр шалгаруулж, 100 ажилтныг тодруулсан байна. Үүнд Баяжуулах фабрикийн ЦХАХ-ийн тохируулагч инженер Д.Оюунцэцэг 56 сайн санал гаргаж 30 саналыг нь үйлдвэрлэлд нэвтрүүлсэн амжилтаар жагсаалтыг тэргүүлж, баяжуулах фабрикийн тээрмийн машинч Г.Болдхуяг 51 сайн санал гаргаж 10 саналыг хэрэгжүүлсэн, Баяжуулах фабрикийн цахилгааны засварчин Д.Золзаяа 33 сайн санал гаргаж, 28 саналыг үйлдвэрлэлд хэрэгжүүлсэн амжилтаар  удаалж, "Санаачлагатай манлайлагч” гэрчилгээ олгов.  Цаашид жил бүр компанийн сайн саналын системийн Манлайлагч 100 ажилтныг шалгаруулж байх ажээ.   

Н.Гантөгс


Санал болгох

Сэтгэгдэл

top