|

Хотын хэмжээнд байгаа нийт гражийн тал хувь нь зөвшөөрөлгүй

magnai 2015/11/25 597 0

Хотын хэмжээнд байгаа нийт гражийн тал хувь нь зөвшөөрөлгүй

Аймгийн ГХБХБГ-т гражийн зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан 2000 орчим хүсэлт байдаг байна. Үүнээс өнөөдрийн байдлаар газар эзэмшигчийн улсын бүртгэлд 900 гаруй гражын газарт зөвшөөрөл олгосон байдаг. Энэ нь хотын хэмжээнд баригдсан нийт гражийн 50 орчим хувь нь гэнэ.

Өнгөрсөн 2012 оноос хойш манай аймаг Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнийхөө дагуу нэг машины зориулалтаар гражийн газар олгоогүй юм. Гэтэл иргэд хот төлөвлөлт хийгдсэн газарт болон инженерийн шугам сүлжээ дээр граж барих үзэгдэл их байгаа гэнэ. Энэ онд дээрх зөрчлийг гаргасан 6 гражийг албадан буулгажээ.

Түүнчлэн Хотын ерөнхий төлөвлөгөөг зөрчиж 2, 4-р хороололд олон тооны граж зөвшөөрөлгүй барьсан цэг бий болсон байна. Зөвшөөрөлгүй барьсан гражийн эзэмшигч нь олдохгүй байх тохиолдол цөөнгүй байдаг байна.

Дээр дурдсан зөвшөөрөл авсан 900 гаруй гражын газар эзэмших хугацаа 2022 оноо эхлэн дуусна. Түүнчлэн газар эзэмших хугацаа дуусахаас өмнө хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга байгууламж барихаар болсон тохиолдолд тухайн газрыг чөлөөлдөг байна.
 
erdenetinfo.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top