|

Оросууд армиа хөдөлгөөнд орууллаа

magnai 2015/12/02 1075 0

Оросууд армиа хөдөлгөөнд орууллаа

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хойд-Кавказын цэргийн тойрогт штабтай 58-р армид радио-электрон тэмцлийн "шилэгдмэл” хороод болон бригадуудыг, зенитийн системүүд, шуурган галын системүүд, танк эсэргүүцэх цогцолборууд, мото буудлагын болон артиллерийн цэргүүд зэрэг нийтдээ 7000 гаруй оросын цэргийг турк-армений хилийн ойролцоо яаралтай байрлуулах тушаал өгсөн тухай тус улсын БХЯ илтгэсэн байна. Уг шилжилт хөдөлгөөн нь энэ сарын 11-нд орос-армений хамтарсан АДХ нэгдсэн системийг бий болгох хэлэлцээрийн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд энэ долоо хоногтоо багтаж ерөнхий сайд Д.Медведев гарын үсэг зурж хүчин төгөлдөр болох юм байна. Онцлох хэлэхэд, эдгээр анги нэгтгэлүүд нь С-400 ЗПЦ-ээр болон "Красуха-4” радио-электрон тэмцлийн системээр хамгаалагдсан байх бөгөөд энэ нь Туркийн нутаг дэвсгэрийн 85 хувийг хянах боломж олгох юм. "Красуха-4” систем нь удирдлагын төв, цэргийн бүлэглэл, АДХ хэрэгсэл, чухал аж үйлдвэрийн болон олон нийтийн-улс төрийн объектуудыг халхлах үүрэгтэй. Цацруулж буй дохионы төрлийг шинжилж, эсрэг талын РЛС-д сарниулалт үүсгэдэг. Тагнуулын хиймэл дагуул, газрын радар болон агаарын АВАКС системийг гялбуулдаг.
Оросын 58-р армийг 1995 онд чечений дайнд зориулан тусгайлан бий болгосон бөгөөд одоогийн байдлаар оросын хамгийн өндөр байлдааны чадвартай нэгтгэл гэж тооцогддог. Албан хаагч нар нь бүгдээрээ гэрээт цэргүүд. Нийтдээ 70 мянган хүний бүрэлдэхүүнтэй, 609 танк, 2000 ЯЦБМ (Явган Цэргийн Байлдааны Машин) болон Хуягт Тээвэрлэгч, 125 артиллерийн их буу, 190 ширхэг "Град” болон "Ураган” шуурган галын пуужингийн систем, 450 зенитийн систем, 120 дайрагч болон бөмбөгдөгч нисэх онгоц, 70 вертолеттой. 2008 оны Гүрж-Осетийн дайны үед хамгийн сүүлд байлдааны ажиллагаанд оролцож байсан. 

http://zms.mn/

 

Санал болгох

Сэтгэгдэл

top