|

“Онги гол хөдөлгөөн”-ийнхөн шаардлага хүргүүлнэ

tonshuul 2015/01/20 2378 227

“Онги гол хөдөлгөөн”-ийнхөн шаардлага хүргүүлнэ "Онги гол хөдөлгөөн” урт нэртэй хуулийн хэрэгжилттэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шаардлага хүргүүлэх болсон талаараа мэдээлэл хийлээ. "Гол нууруудын хөдөлгөөн"-ний зохицуулагч Я.Цэрэнханд ярихдаа, "Урт нэртэй хуулийг өөрчлөх талаар журам гаргах болон гол нууруудын ойр орчим дахь ордыг стратегийн ордод оруулж хуулийн хүрээнээс гаргахыг эсэргүүцэж байна. Мөн манай хөдөлгөөн хууль баталснаас хойш 242 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хохирлын хэмжээг тогтоосон бөгөөд 1782 тусгай зөвшөөрлийг цуцлахаар ажиллаж байна. Гэвч урт нэртэй хуулийн хэрэгжилтийг удаашруулж хуулийн үнэ цэнийг алдагдуулах өөрчлөлт оруулахаар төлөвлөж буйг эсэргүүцэж байна. Онги гол энэхүү хууль баталснаас хойш урсац нь сайжирч нутгийн иргэд ая тухтай амьдрах болсон” гэлээ.

Ө.Энхсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

top