Улс эх орноо удирдаг чиглүүлэх төрийн албаны боловсон хүчнүүдийн талаар сүүлийн үед таагүй мэдээллүүд ихээхэн тарах болсон. Эмэгтэй ажилтнаа хүчирхийлэх, хамтдаа архидан согтуурч нэгнийхээ биед хүнд гэмтэл учруулах зэрэг төрийн албаныханд байж болохгүй муу муухай авир гарч байгаа нь харамсалтай. Саяхан гэхэд шинэ боловсон хүчээр намаа бүрдүүлдэг гэх МАН-ын залуучууд зодоон хийж нэгнийгээ хөнөөхийг завдсан байдаг. Тодруулбал өнгөрсөн оны 12 сарын 29-нд Баян-Өндөр сумын Дэнж багт байрлах Happiness club-д баяр тэмдэглэж архидан согтуурч улмаар нэгнийгээ хүнд гэмтээсэн байна. Тус намын гишүүн н.Алтаншагай Д.Соёлчхүү нар хоорондоо маргалдаж улмаар хэд хэдэн удаа хутгалуулсан гэмтэлтэй хэмээн тус аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн тэмдэглэл дээр бүртгэгдсэн байна. Гэтэл энэ бүх хэрэг Орхон аймгийн МАН-ын дарга Д.Батлуттай холбоотой гэдгийг намын нөхөд нь нуун дарагдуулж байгаа гэнэ. Манай төрийн удирдлагуудад ёс зүй гэгч дутагдаж байх шиг. Дээрээ хөлөө олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шиг төр удирдах нөхөд иймэрхүү байдалтай байхад ард түмэн бид яах ч билээ. Шинэ залуу боловсон хүчин гэгдэх эдгээр залууст ёс зүйн өндөр шаардлаг тавьж төрт нэвтрүүлэх л хэрэгтэй. Бас ах эгч нар нь гэх намын хууччуул залуу үедээ үлгэр дуурайл болох нь зүй хэрэг биш гэжүү.
Эх сурвалж: Шуурхай.мн