БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнийг ДНБ-ий хувь буурч, юанийн ханш суларч эхэлсэнтэй холбоотой гэж эдийн засагчид үзэж буй.
Тэгвэл Хятадын үйлдвэржилт удааширч, улмаар зогсонги байдалд орж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, мөнгөний урсгал багассантай холбоотой ч гэж тайлбарлах эдийн засагчид бий.
Мөнгөний буруу бодлого ч үүнд буруутай гэсэн
тайлбар хийж байгаа юм. Үйлдвэржилтийн ихэнх нь барилгын салбар
гэдгийг албаныхан тайлбарласан.
Барилгын салбарын материалын
үйлдвэрлэл нь ашиггүй болж, мөнгөний урсгалд нөлөөлсөн байна. Мөн
үйлдвэрүүдийн хамгийн том орон зайг эзэлдэг салбар нь барилга,
хэрэглээний бүтээгдэхүүнийх. Юанийн ханшид газрын тосны эрэлт хамгийн их
нөлөөлж буй төдийгүй ам.долларын нөлөө байгааг Хятадын мэргэжилтнүүд
хэлсээр байгаа юм.
Эх сурвалж: www.assa.mn