Ирландын программ хангамжийн менежер 30 настай Ник O’Донахью Австри улсаас Лондон хот руу нисч явжээ. Тэр нисэх онгоцны цонхоор харж явах зуураа үүлэнд ямар нэг сонин юм байхыг анзаарч, лавшируулан харвал, хүний дүрс байхыг олж хараад, хэд хэдэн зураг дарж амжсан байна.
О’Донахью энэ тухай өөрөө ярихдаа:
"Би Австрид ажлаар очоод, буцаж явсан юм. Хажуугийн эгнээнд оюутан бололтой хүмүүс сууцгааж, ухаан нь олдохгүй элдвийн зүйл ярьж байсан. Намайг цонх руу хартал, энэ дүрс харагдсан юм. Дүрс тодорхой хэлбэр дүрстэй байсан юм даг.
Би баруун гарт сууж байсан хатагтайг цонхоор хараач гэсэн. Тэр ч мөн гайхаж орхисон ! Дараа нь нисэх онгоц үүлэнд орж, харин нөгөөх дүрс алга болсон. Гэхдээ би хоёр-гурван зураг дарж амжсан!
Бид энэ бүгдийг хоёр минут орчим ажиглан харсан юм.Энэ нь надад хүнтэй маш төстэй юм шиг санагдсан, гэхдээ үнэнийг хэлэлцэхэд, энэ нь юу байсныг би ойлгоогүй л дээ.
Энэ бол бие биедээ маш ойрхон байсан үүлсийн дээд давхарга юм гэж миний зургийг үзсэн хүмүүс бичиж байлаа. Гэвч би үзсэн зүйлдээ үнэхээр гайхаж мангартсан, энэ нь зүгээр нэг үүл байсан гэдэгт би хэзээ ч итгэхгүй. Комментчдын тайлбар дэндүү энгийн юм” гэжээ.
С.Инда