|

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

saikhnaa 2016/02/16 13032 3787

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

 

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын 2 хоногт өдөртөө хүйтний эрч суларна.

            2016 оны 02 дугаар сарын 15-ны 20 цагаас 02 дугаар сарын 16-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эхээр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 32-37 градус, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн голын эх, Халх голын сав газраар 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө бүх нутгаар 5-10 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-11 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 4-6  градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд    6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

 2016 оны 02 дугаар сарын 17-ноос 02 дугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

17-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 18-19-нд зарим газраар, 20-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст  хүйтэрнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

top