"Facebook”
нийгмийн сүлжээг үндэслэгч
Гэхдээ тэр найзуудынхаа зургийг харж, бичлэгийг уншихаас хэтэрдэггүй. Бас их олон найзаа алджээ. Хүнд хэцүү үед минь үргэлж хажууд минь байдаг үгүйдээ л гэхэд утсаар ярьдаг, баяр хөөрийг минь хамтдаа хуваалцаж, нэгэн ширээний ард цугтаа суудаг байсан олон нөхөд минь бас л зураг, бичлэг болоод хувирчихсан байна. "Facebook” сүлжээнд нэгдзсэн сүүлийн гурван жилийнхээ төрсөн өдрийнхөө тухай бодлоо.
Төрсөн
өдрийн мэнд хүргэсэн мэндчилгээний үгийг уншиж, сайхан цэцэг амтат
бялууны зураг харсаар цөөхөн хэдхэн нөхөдтэйгээ л уулзсан байх юм. Баяр
хүргэх гэж зорьж ирдэг, байгаа цөөхөн төгрөгөндөө тааруулж ганц сарнай
бариад намайг зорьдог байсан найзууд маань дэлгэц дүүрэн сарнайн зураг л
явуулдаг болж. Халуун дулаан үгсийг сонсох цаг багасч, хайр дүүрэн
нүдийг харах үе ч цөөрч, дэлгэц, зураг, бичлэг бүхнийг оролдог болж.
Ер нь "Facebook”-т нэгдсэн цагаасаа хойш би дэлхийд цуутай тэрбумтанд дээрэмдүүлсэн байна. Дан ганц би ч биш олон сая хүн өөрийг нь зорьж ирдэг найз нөхдөө, гар дээрээ хүлээж авдаг гоё сайхан цэцэгсийг, чихээрээ сонсдог халуун дулаан үгсийг, баяр гунигийн нулимсыг минь арчдаг зөөлхөн гарыг дээрэмдүүлчихсэн байна.
Тиймээс
50 тэрбум долларын хөрөнгөөрөө дэлхийн дөрөв дэхь том баянд тооцогдож
байгаа Марк Цукербергт хандан нэхэмжлэл гаргахаар шийдлээ.
Марк Цукербергыг хартал үүнийг минь шерлээд өгөөрэй...
Б.Чоожчулуунцэцэг